Залуу боксчид Узбекистанаас 12 медальтай ирнэ

A- A A+
Залуу боксчид Узбекистанаас 12 медальтай ирнэ

Узбекстаны нийслэл Ташкент хотод 2022 оны 01 дүгээр сарын боксын U22 Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 20-29-нд болов. Тэмцээнд Монголын 15 ширэн бээлийтэн өрсөлдөхөд хоёр алт, хоёр мөнгө, найман хүрэл медаль хүртлээ. Тэмцээний эмэгтэйчүүдийн 54 кг-ын жинд М.Энхжаргал, 60 кг-д Г.Бадмаараг нар алтан медаль хүртэж, төрийн дуулалаа эгшиглүүлэв. Мөн 57 кг-ын жинд М.Намуун, 63 кг-д М.Цэцэгдарь нар мөнгөн медаль хүртсэн бол 48 кг-д Б.Жанаргуль, 50 кг-д А.Хулан, эрэгтэйчүүдийн 51 кг-д Х.Азбаяр, 54 кг-д
Д.Ганболд, 60 кг-д Б.Буяндалай, 63.5 кг-д
Б.Төгөлдөр, 67 кг-д А.Жандос,
75 кг-д Б.Гантулга нар хүрэл медаль хүртсэн байна. Тус тэмцээнд 12 орны нийт 109 тамирчин өрсөлджээ.