НҮБ-ын Дээд түвшний уулзалтын тунхгийн 2022 оны зорилт болон ДЭМБ-ын Ерөнхий захирлын дэвшүүлсэн “Бүгдийг-Илрүүлж-Эмчлэх” санаачилга КОВИД-19 цар тахлын улмаас эрсдэлд ороод байна.
2018-2020 онд сүрьеэ өвчний эмчилгээнд 20 сая хүн хамрагдсан нь 2018-2022 онд эмчилгээнд хамрагдсан хүний тоог 40 саяд хүргэх таван жилийн зорилтын 50 хувь нь юм. Мөн хугацаанд 8.7 сая хүнд сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх эмчилгээ хийсэн байна. Энэ нь 2018-2022 онд 30 саяд хүрэх зорилтын 29 хувь болох юм. Харин 2022 оны зорилтод хүрэхийн тулд улс орнууд КОВИД-19 тахлын улмаас тасалдсан сүрьеэгийн тусламж үйлчилгээний хүртээмжийг яаралтай сэргээж, цаашид илүү ахиц дэвшил гаргах шаардлагатай байна.