О.Амартүвшин: Дотоодын аж ахуйн нэгжүүддээ итгэж, дэмжихгүй бол гадныхан яаж манай улсад хөрөнгө оруулах вэ

A- A A+
О.Амартүвшин: Дотоодын аж ахуйн нэгжүүддээ итгэж, дэмжихгүй бол гадныхан яаж манай улсад хөрөнгө оруулах вэ

Монголын эдийн засгийн чуулганд зориулсан “Төр хувийн хэвшлийн түншлэл” сэдэвт хэлэлцүүлэг өчигдөр боллоо.

МҮХАҮТ-ын Ерөнхиийлөгч О.Амартүвшин, МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлийн гишүүн, Макс группийн Ерөнхийлөгч Д.Ганбаатар нар "Төр, хувийн хэвшлийн түншлэл" хэлэлцүүлгийн панелистаар оролцжээ. 

МҮХАҮТ-ын Ерөнхиийлөгч О.Амартүвшин, МҮХАҮТ, Сангийн яамтай хамтран хоёр удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулсан. Олон компанийн өмнө тулгамддаг асуудлууд энэ хуулийн төсөлд тусгагджээ гэдэгтэй санал нэгдсэн. Төр, хувийн хэвшлийн түншлэлийг энгийнээр авч үзвэл төр нь хувийн хэвшлээ дэмжих замаар иргэдийнхээ амьдралын чанарыг сайжруулж, нийгмийн өмнө тулгамдсан асуудлыг хамтдаа шийдвэрлэх үйл явц.

-Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд 100 орчим их наяд төгрөгийн санхүүжилт шаардах 90 гаруй төсөл яригдаж байгааг бид эдийн засгаа тэлэх том боломж гэж харж байна. Төр хувийн хэвшилдээ итгэл үзүүлж, дэмжих замаар үүнийг шийдэх боломжтой. Нөгөө талаас төр өөрөө хамтын түншлэлд бэлэн үү, хувийн хэвшлийнхэндээ бүрэн дүүрэн итгэж байна уу гэдэг асуудал байна.
 

-Дотоодын аж ахуйн нэгжүүддээ итгэж, дэмжихгүй бол гадны хөрөнгө оруулагчид яаж итгэж манай улсад хөрөнгө оруулах вэ?

-Дэлхийн танхимуудын конгресс АНЭУ-ын Дубай хотноо 11 дүгээр сард болсон, төр, хувийн хэвшлийн түншлэл, ойлголцол, танхимуудын цахимжилтын талаар яригдсан цаг үетэй давхцаад ХАҮТ-ын тухай хуулийн төсөл өргөн баригдсан байгаа. Хуулийн төсөлд бүх салбарын уялдаа холбоог хангасан, хэвтээ болон босоо интеграцийг маш зөв уялдуулсан.

-Төрийн дангаараа хийх гэж буй төсөлд хувийн хэвшлийн оролцоог хангая, хувийн хэвшлийн төсөлд төрийн концессын олон хэлбэрүүдийг нэвтрүүлье гээд хамтрах боломжтой төслүүдэд зөв уялдаа холбоог нь хангах зорилготой төслийн нэгжийг байгуулсан.

-Төр хувийн хэвшлийн түншлэл нь Шинэ сэргэлтийн амин сүнс нь байх ёстой. Төр хатуу итгэл үнэмшилтэйгээр аж ахуйн үйл ажиллагаанаас татгалзчих, төрд байгаа 106 компанийн ихэнх нь алдагдалтай, цөөн хэдэн компанийнхаа орлогоор нийт алдагдлаа балансалдаг. Хувьчлах юм бол илүү ашигтай.

-Эцсийн дүндээ үр дүн, гарц чухал. Хувийн хэвшлээ дэмжиж, хувийн хэвшил тэлэх тусам татварын орлого нэмэгдэж, итгэлцэл бий болно гэсэн асуудлуудыг хөндөн ярилцсан байна.