ОХУ Польш, Болгар дахь байгалийн хийн нийлүүлэлтээ зогсоолоо

A- A A+
ОХУ Польш, Болгар дахь байгалийн хийн нийлүүлэлтээ зогсоолоо

Оросын байгалийн хийн "Газпром" компани Болгар дахь байгалийн хийн нийлүүлэлтээ дөрөвдүгээр сарын 27-ноос зогсоохоор болсон байна. Учир нь Болгар байгалийн хийн төлбөрийг рублиэр хийхээс татгалзсан тул ийм шийдвэр гаргасан гэжээ. "Булгаргаз" компаниас "Болгарын тал гэрээний хүрээнд өөрсдийн үүргийг хангалттай биелүүлж, өгөх ёстой төлбөрийг хугацаанд нь төлж байсан" гэж мэдэгдсэн байна. 

Болгарын Эдийн засгийн яамнаас мэдээлснээр Оросын тал хийн төлбөртэй холбоотой заалтыг зөрчиж, Оросын талаас ямар ч хий нийлүүлэлгүйгээр төлбөр тооцоо хийх зэрэг Болгарын хувьд ихээхэн эрсдэл үүсгэж байна гэжээ.

Мягмар гарагт "Газпром" мөн Польш дахь нийлүүлэлтээ зогсоож буй тухайгаа мэдэгдсэн. Учир нь Польш Болгарын адил рублиэр тооцоо хийх шаардлагатай, Оросын нөхөрсөг бус орны жагсаалтад багтсан байна.

Эх сурвалж: ВВС