Зам, тээврийн хөгжлийн сайд Улаанбаатар-Налайх чиглэлийн авто зам дээр ажиллалаа

A- A A+
Зам, тээврийн хөгжлийн сайд Улаанбаатар-Налайх чиглэлийн авто зам дээр ажиллалаа

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, дэд сайд Ж.Бат-Эрдэнэ, Нийслэлийн Замын хөгжлийн газрын удирдлагууд дөрөвдүгээр сарын 26-нд Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замд ажиллаж, барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгч Синохайдро Корпорейшн Лимитед компанийн төлөөлөгчидтэй уулзан, гүйцэтгэх шаардлагатай ажлын чиглэл өгөв.

Сайд Л.Халтар тухайн төслийн гүйцэтгэгч компанийн төлөөлөгчдөд замын тэмдэг, тэмдэглэгээ, гэрлэн дохио, зүлэгжүүлэлт, тунелийн өндөр хязгаарлагч, туузан хашлагыг шинэчлэх, хөвөөний хажуу тэгшилгээ болон цэвэрлэгээг шуурхай хийж гүйцэтгэн  бүрэн дуусгахыг үүрэг болгож, ажлын гүйцэтгэлд хяналт тавьж,  хэрэгжилтийг хангуулах ажлын хэсгийн ахлагчаар Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ ажиллахаар боллоо. 

Эх сурвалж: ЗТХЯ