С.Энхболд: Эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг 5-р сарын 1-нээс жилийн хугацаанд үргэлжилнэ

A- A A+
С.Энхболд: Эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг 5-р сарын 1-нээс жилийн хугацаанд үргэлжилнэ

Эрүүл мэндийн яамнаас тавдугаар сарын 1-нд орон даяар эхлүүлэх эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгийн талаар мэдээлж байна.

Тавдугаар сарын 1-нээс орон даяар 0-5 болон 18-аас дээш насны бүх иргэдийг эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд хамруулах ажил эхэлнэ. Иргэдийг үзлэгт хамруулах график төлөвлөгөө гаргасан бөгөөд иргэд өөрийн оршин суугаа нутаг дэвсгэр дэх эрүүл мэндийн байгууллагад үзлэг шинжилгээндээ хамрагдана. Үзлэг, оношилгоо бүтэн жилийн турш явагдах учир урилга хүлээн авсан иргэн хуваарийн дагуу үзлэг, оношилгоогдоо орох юм. Эмнэлгүүдийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүйн тулд нэг эмнэлэгт өдөрт 50-60 хүнийг эрт илрүүлгийн үзлэгт хамруулахаар төлөвлөсөн. Багцын шинжилгээ нь нас наснаас хамаарч 60-150 мянган төгрөгийн өртөгтэй байна. Эрүүл мэндийн даатгалаа төлсөн ирсэн эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах бөгөөд өнөөдрийн байдлаар малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэдийн 46 хувь нь эрүүл мэндийн даатгалаа төлсөн байна гэж ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн тодруулав.  Урьдчилан сэргийлэх үзлэг хийх эмнэлгүүдийн байршилхуваарийг ЭМЯ-наас гаргасан билээ.