Тедди Ринер, Ан Баул тэргүүтэй жүдочид Монголд ирлээ

A- A A+
Тедди Ринер, Ан Баул тэргүүтэй жүдочид Монголд ирлээ

Жүдо бөхийн үнэмлэхүй жинд олимпын хошой алт, хошой хүрэл, дэлхийн есөн удаагийн аварга Баавгай Теди хочит Тедди Ринер өчигдөр /2022.05.01/ Монголд ирлээ.

Түүнчлэн олимпын мөнгө, хүрэл медальт, дэлхийн аварга Ан Баул тэргүүтэй Өмнөд Солонгосын жүдочид мөн ирсэн бөгөөд энэ сарын 13-ныг хүртэл буюу 11 хоногийн хугацаанд Монголын жүдо бөхийн шигшээ багтай хамтарсан бэлтгэл хийх юм.

Эргэн сануулахад ирэх зургаадугаар сарын 24-26-ны өдрүүдэд Улаанбаатар их дуулга тэмцээнийг зохион байгуулна. Одоогийн байдлаар Улаанбаатар их дуулгад оролцохоор Чили, Киргиз, Португал зэрэг улсын тамирчид мэдүүлгээ илгээжээ.