Долоон компани Хөгжлийн банкнаас авсан зээлээ бүрэн төлжээ

A- A A+
Долоон компани Хөгжлийн банкнаас авсан зээлээ бүрэн төлжээ

Төрийн сан дахь Монгол Улсын Хөгжлийн банкны төгрөгийн дансанд энэ оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс тавдугаар сарын 10-ны өдрийн хооронд нийт 201 тэрбум төгрөгийн зээл өргөн төлөгджээ.

Зээлийн ангиллаар авч үзвэл:

Хэвийн зээлдэгчийн ангилал дахь зээлийн эргэн төлөлт 62 тэрбум төгрөг,

Анхаарал хандуулах ангиллын зээлийн эргэн төлөлт 67 тэрбум төгрөг,

Чанаргүй зээлийн ангиллын зээлийн эргэн төлөлт 38 тэрбум төгрөг тус тус төлөгдөөд байна.

Мөн нийт 7 зээлдэгчийн 33 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт бүрэн төлөгдөж, гүйлгээний данс хаагдсан.

Эх сурвалж: Хөгжлийн банк