Элчин сайд Ө.Батбаяр АНУ-ын төрийн тэргүүн Жо Байденд бараалхав

A- A A+
Элчин сайд Ө.Батбаяр АНУ-ын төрийн тэргүүн Жо Байденд бараалхав

Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Батбаяр өнгөрөгч зургаадугаар сарын 13-нд АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байденд бараалхав.

Уулзалтын үеэр Элчин сайд Ө.Батбаяр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байденд уламжилж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцжээ. Тухайлбал, энэ жил тохиож буй Монгол Улс, АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойг онцолж, талууд хамтран олон арга хэмжээг өргөн хүрээнд зохион байгуулж байгаа талаар дурдав.

АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден Дэд Ерөнхийлөгчийн хувиар 2011 онд Монгол Улсад  айлчилж байснаа дурсаж, сэтгэгдлээ хуваалцсан байна.