Яармагийн замын хойд урсгалын хөдөлгөөнийг тав хоногийн өмнө нээлээ

A- A A+
Яармагийн замын хойд урсгалын хөдөлгөөнийг тав хоногийн өмнө нээлээ

Яармагийн замд нүхэн гарц байгуулахтай холбоотойгоор замын хойд талын урсгалыг наймдугаар сарын 11-н хүртэл хаахаар төлөвлөсөн.

Тодруулбал, 

Наймдугаар сарын 1-11-ний хооронд зүүнээс баруун чиглэлийн,

Наймдугаар сарын 11-22-ны хооронд баруунаас зүүн тийш чиглэсэн хөдөлгөөний зохион байгуулалтад тус тус өөрчлөлт оруулахаар төлөвлөж байв.

Тэгвэл нүхэн гарц барих ажлыг түргэвчлүүлж, хаасан замыг хугацаанаасаа тав хоногийн өмнө буюу наймдугаар сарын 6-нд нээсэн байна.

Харин өнөөдрөөс урд талын урсгалын хөдөлгөөнийг хязгаарлан, бүтээн байгуулалтыг үргэлжлүүлж байна гэж Нийслэлийн Сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.