Эмэгтэй сагсан бөмбөгчид Азийн аваргад оролцохоор Энэтхэгийг зорилоо

A- A A+
Эмэгтэй сагсан бөмбөгчид Азийн аваргад оролцохоор Энэтхэгийг зорилоо

 

Сагсан бөмбөгийн 18 хүртэлх насны эмэгтэйчүүдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Энэтхэг улсын Бангалор хотод есдүгээр сарын 5-11-ны хооронд болно.

Тэмцээний B зиндаанд Монгол Улсын шигшээ баг оролцох бөгөөд өнөөдөр Энэтхэгийг зорилоо.

Монголын өсвөрийн эмэгтэй шигшээ баг нь олон улсын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг тивийн тэмцээнд анх удаагаа өрсөлдөх гэж байна.

Шигшээ баг хэсгийн шатанд Хонконг Малайз, Йорданы шигшээ багуудтай учраа таарсан ба есдүгээр сарын 5-д Хонконг 6-д Малайз 7 нд Йорданы шигшээ багуудтай тус тус тоглох юм

Монгол улсын өсвөрийн шигшээ багийн бүрэлдэхүүн:

Г.Анударь

А.Хонгорзул

Ц.Саранцэцэг

Э.Энхбуян

Н.Намуундарь

Б.Нямцэцэг

Б.Болор-эрдэнэ

Б.Цэрэндолгор

Г.Энхжин

н.Нандинхүсэл

Т.Халиун

Б.Номин

Дасгалжуулагч: СМ Г.Ундрах, ОУХМ Б.Алтанзаяа, Б.Дэлэг
Албаны хүнээр: Монгол улсын шигшээ багийн албан дарга М.Отгонбаяр, МСБХ-ны ЕНБД С.Төгсжаргал