Энэ хичээлийн жилд нэгдүгээр ангид 77,753 сурагч, нэгдүгээр дамжаанд 29,054 оюутан суралцана

A- A A+
Энэ хичээлийн жилд нэгдүгээр ангид 77,753 сурагч, нэгдүгээр дамжаанд 29,054 оюутан суралцана

Улсын хэмжээнд энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуульд 746,653 сурагч суралцана. Түүнчлэн

Нэгдүгээр ангид 77,753 сурагч

Нэгдүгээр курст 29,054 оюутан элсэн суралцах талаар Үндэсний Статистикийн Хороо(ҮСХ)-оос мэдээлэв. 

Их, дээд сургуульд нийт 141,197 оюутан суралцах бол техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад 49,304 оюутан элсэн орох юм. Нийслэлийн хэмжээнд есдүгээр сарын 1-ний байдлаар 113,474 хүүхэд цэцэрлэгт хамрагдаад байна.

"УЛСЫН ХЭМЖЭЭНД 415 СУРГУУЛИЙН 548 ДОТУУР БАЙР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛНА"

2022-2023 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 415 сургуулийн 548 дотуур байр үйл ажиллагаа явуулна. Үүнээс 489 (89.2%) нь стандартын, 59 (10.8%) нь стандартын бус байна. Тухайлбал, 

Улаанбаатар хотод 15 сургууль

Хөдөө орон нутагт 400 сургууль дотуур байртай үйл ажиллагаа явуулах аж. 

Өнгөрсөн хичээлийн жилд дотуур байрны нийт хүчин чадал 47,030 байснаас 32,576 (69.3%) хүүхэд амьдарчээ.

"ЕБС-ИЙН ТООГ 2012 ОНТОЙ ХАРЬЦУУЛАХАД 12.3 ХУВИАР НЭМЭГДЖЭЭ"

Улсын хэмжээнд 2021-2022 оны хичээлийн жилд 848 ерөнхий боловсролын сургуулийн 23.8 бүлэгт 712.3 мянган хүүхэд суралцсан байна. ЕБС-ийн тоог 2012 онтой харьцуулахад 93 буюу 12.3 хувиар нэмэгджээ. Үүнээс хувийн өмчийн сургууль 32 буюу 23.9 хувиар нэмэгдсэн бол төрийн өмчийн сургууль 61 буюу 9.8 хувиар тус тус нэмэгдсэн талаар мэдээлэв.