Б.Чойжилсүрэн: ТЭЦ-3-ын хүчин чадлыг 300 мВт-аар нэмэгдүүлэх төслийг ОХУ-тай хамтран хэрэгжүүлнэ

A- A A+
Б.Чойжилсүрэн: ТЭЦ-3-ын хүчин чадлыг 300 мВт-аар нэмэгдүүлэх төслийг ОХУ-тай хамтран хэрэгжүүлнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Владивосток хотноо жил бүр зохион байгууллагддаг Дорнын эдийн засгийн VII чуулганд оролцож байна. 

Чуулганд оролцож буй Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн өөрийн салбарын зарим асуудлаар ОХУ-ын талтай яриа хэлэлцээ хийжээ.

Тэрбээр, Эрчим хүчний салбарт ОХУ-тай хамтарч хэд хэдэн төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Эхнийх нь ТЭЦ-3 дулааны цахилгаан станцыг хүчин чадлыг 300МВт-аар нэмэгдүүлэх хүсэлтээ илэрхийллээ. Өргөтгөлийн ажлын ТЭЗҮ-ийг хийж дуусгасан. Эрчим хүчний яам болон Эрчим хүчний хөгжлийн төвийн мэргэжилтнүүд энэ төсөл дээр ажиллаж байна. Дорнын эдийн засгийн чуулганы үеэр ОХУ-ын Эрчим хүчний сайдтай өнөөдөр уулзаж, урьдчилсан хэлэлцүүлгүүдийг хийлээ. Төслийн санхүүжилтийн асуудлыг хоёр улсын Сангийн яамны түвшинд хэлэлцэж эхэлсэн. Хоёрдугаарт, Эгийн гол УЦС-ын төслийг ОХУ-ын талаас сонирхож эхэлсэн.  Гуравдугаарт, Манай улс эрчим хүчний импортыг хараат байдалтай байна. Энэ жил шаардлага үүсвэл ОХУ-аас 220 кВт-ын өндөр хүчдэлийн шугамынхаа дээд хүчин чадалд тулгаж эрчим хүчний эх үүсвэрээр найдвартай хангана гэсэн яриа хэлэлцээрт хүрлээ гэв. Дорнын эдийн засгийн VII чуулга уулзалт ОХУ-ын Владивосток хотноо энэ сарын 5-8 өдрүүдэд үргэлжилнэ.