Хатан хааны оршуулгад Орос, Беларусь, Мьянмарын төлөөлөгчдийг уриагүй байна

A- A A+
Хатан хааны оршуулгад Орос, Беларусь, Мьянмарын төлөөлөгчдийг уриагүй байна

Орос, Беларусь, Мьянмарын төлөөлөгчдийг хатан хаан II Элизабетийн оршуулах ёслолд уриагүй гэж Их Британийн Засгийн газрын эх сурвалж мэдээлжээ.

Хатан хааныг үдэх ёслолд бүх улс орны нийт 500 орчим өндөр албан тушаалтан оролцох аж. Уг ёслолыг Их Британид сүүлийн жилүүдэд зохион байгуулаагүй хамгийн том дипломат цугларалт хэмээн нэрлэж байна. 

Олон улсын зочид төлөөлөгчид хувийн унаа хэрэглэхгүй бөгөөд тэднийг тусгай автобусаар тээвэрлэх юм байна. Зөвхөн АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден л аюулгүй байдлаа хангаж, автобусанд суухгүй аж. Улс орнуудын тэргүүнүүд оршуулгын ёслолд нэг хүнтэй хамт явах боломжтой гэжээ. 

Эх сурвалж: ВВС