Хакухо М.Даваажаргалын зодог тайлах ёслол ирэх оны I сард болно

A- A A+
Хакухо М.Даваажаргалын зодог тайлах ёслол ирэх оны I сард болно

Японы мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргалын зодог тайлах ёслол ирэх 2023 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд болно.

Хакухо М.Даваажаргал дөрвөн жил буюу ковидын дараа эх орондоо ирж, ээжтэйгээ, ах дүүс, найз нөхөдтэйгээ уулзаж, нулимс ойрхонтой байгаа тухайгаа өнөөдөр Ерөнхий сайдтай уулзах үеэр хуваалцав. Түүнчлэн тэрбээр зодог тайлах ёслолдоо Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг урьжээ.