Хятадын Long March 5B пуужингийн их бие хаана унах нь тодорхойгүй байна

A- A A+
Хятадын Long March 5B пуужингийн их бие хаана унах нь тодорхойгүй байна

​Хятадын Тянгонг сансрын станцын сүүлийн хэсгийг хүргэсэн Long March 5B пуужингийн 30 метр урт, 5 метр өргөн, 23 тонн жинтэй их бие ирэх өдрүүдэд Дэлхийд унах бөгөөд одоогоор яг хаана унах нь тодорхойгүй байна.

Ихэнх пуужингийн хэсгүүд буцаж Дэлхийд унахдаа нэмэлт хөдөлгүүрийн тусламжтай хүн ам суурьшаагүй хэсэг рүү чиглэдэг эсвэл Дэлхийн гадаргад хүрэхээсээ өмнө агаар мандалд шатаж үгүй болдог. Харин Long March 5B пуужингийн их бие нь ачаагаа Дэлхийн нам тойрог замд хүргээд буцаж унахдаа ямар ч удирдлагагүй унадаг байна.

Өмнө нь ийм үйл явдал 2020, 2021, 2022 онд тус бүр 3 удаа болсон бөгөөд ингэхдээ Зааны ясан эрэг буюу Кот д'Ивуар улсын нэгэн тосгон, Энэтхэгийн далай, Борнео арлын ойролцоо гэсэн газруудад унаж байсан. Азаар энэ тохиолдолд бүрд хүний амь эрсдээгүй юм.

Эх сурвалж: Gizmodo