Зэвсэгт халдлагын үеэр таван удаа буудуулсан Словакийн Ерөнхий сайд амьд гарчээ

A- A A+
Зэвсэгт халдлагын үеэр таван удаа буудуулсан Словакийн Ерөнхий сайд амьд гарчээ

Өчигдөр буюу лхагва гарагт Словак улсын Ерөнхий сайд Роберт Фикогийн амийг хөнөөх гэсэн халдлага гарсан байна.

Тодруулбал түүнийг Засгийн газрын уулзалтаас гарч явахад нь нэг хүн таван удаа буудсан бөгөөд сайдын биеийн байдал маш хүнд байсан тул яаралтай эмнэлэгт хүргэж, хагалгаанд оруулжээ.

Энэ талаар тус улсын шадар сайд “Надад байгаа мэдээллээр сайдын хагалгаа амжилттай болсон. Одоогоор ямар нэг ноцтой аюул байхгүй” гэв.

Халдлагыг улс төрийн зорилготой байсныг Словакийн Дотоод хэргийн сайд мэдэгдсэн бөгөөд өнгөрсөн сард болсон сонгуульд Фико ялалт байгуулсантай холбоотой хэмээн тайлбарласан байна.
Хэргийг 71 настай эрэгтэй үйлдсэн нь тогтоогджээ. Словак улсын хувьд улс төрийн зорилготой зэвсэгт халдлага гарах нь маш ховор тохиолдол юм. 

5.4 сая хүн амтай тус улсад сүүлийн жилүүдэд улс төрийн маргаан ихээр өрнөх болсон. Өнгөрсөн сард болсон ерөнхийлөгчийн сонгууль нь Фикогийн эрх мэдлийг чангатгахад тусалсан.

Түүний засгийн газар Украинд үзүүлэх дэмжлэгээ зогсоосон, авлигын гэмт хэргийн шийтгэлийг сулруулсан, олон нийтийн RTVS телевизийг татан буулгасан зэрэг хэд хэдэн шүүмжлэл дагуулсан шийдвэрийг гаргаж байв.

Эх сурвалж: Reuters