Сугар гараг өмнө нь судалж байснаас илүү өндөр галт уулын идэвхжилтэй болохыг эрдэмтэд саяхан хийсэн шинэ судалгаанаас тогтоожээ.
Тодруулбал НАСА-ийн Magellan сансрын хөлгийн илгээсэн зургаас гаргийн гадаргууд ажиглалт хийхэд сүүлийн хугацаанд хоёр шинэ дэлбэрэлт болж, лаавын урсгал нэмэгдсэн байна.
Энэ нь Сугар гараг өмнө нь судлан дүгнэж байснаас илүү өндөр галт уулын идэвхжилтэйг илтгэж байгааг эрдэмтэд хэлэв.
Сугар нь нарны аймгийн хоёр дахь гараг бөгөөд 12 мянган километр диаметртэй буюу манай гаргаас үл ялиг жижиг гараг юм.
Гаргийн галт уулын идэвхжилийг судлах нь тухайн гаргийн дотоод дулаан, геологийн үйл явцын талаар илүү нарийн ойлголттой болоход тусалдаг аж.
Сугар болон дэлхий хэмжээ, масс, химийн найрлага, дотоод бүтцээрээ төстэй ч Сугар нь манай гаргаас илүү халуун байдаг нь эрдэмтдийн анхаарлыг татдаг.
Эх сурвалж: Reuters