Монгол Улсын гавьяат тамирчин Д.Төмөрхүлэг самбо бөхийн ДАШТ-ээс 79 кг-ын жинд хүч үзэж, хүрэл медаль хүртлээ. Тэрбээр 2015 оны ДАШТ-ээс алтан медаль хүртэж байсан билээ.
Дэлхийн 50 орны тамирчин эрэгтэй, эмэгтэй самбо бөх, байлдааны самбо бөхийн төрлөөр өрсөлдсөн юм. Энэ удаагийн тэмцээнийг хэд хэдэн онцлогтойгоор зохион байгуулжээ.
Тодруулбал, самбо бөхийн спортоор дэлхийд тэргүүлэгч ОХУ-ын бөхчүүд болон Беларусь, Францын тамирчид олон улсын самбо бөхийн холбооны далбаан дор өрсөлдсөн. Мөн дүрвэгсдийн баг анх удаа тус тэмцээнд оролцсон юм.