А.Азбаяр таеквондогийн ДАШТ-ий шилдэг наймд үлдлээ

A- A A+
А.Азбаяр таеквондогийн ДАШТ-ий шилдэг наймд үлдлээ

Таеквондогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Мексикийн Гуадалахара хотод үргэлжилж байна.

Тэмцээнийг манай улсын гурван тамирчин зорьсноос эхний өдөр -80 кг жинд А.Азбаяр шөвгийн наймд шалгарсан. Тэрээр шөвгийн наймд Ираны тамирчинд ялагдсанаар тэмцээнээ дуусгасан.

А.Азбаяр тавдугаар байр эзлэх замдаа Италийн тамирчин, дэлхийн аварга, тус жингийн чансааг тэргүүлэгч Симона Алессог ялсан нь гол дуулиан байсан гэж БТСУХ-оос мэдээллээ.