Жүдо бөхийн дэлхийн цуврал тэмцээн Токиогийн их дуулга 12-р сарын 3-4-нд болно. Тус тэмцээнд саяхан гавьяат тамирчин цол хүртсэн, дэлхийн аварга Ц.Цогтбаатар тэргүүтэй Монголын шигшээ багийн 13 жүдоч зодоглох юм.
Эрэгтэй
-60 кг жинд Э.Ариунболд, Б.Цогт-Очир
-66 кг жинд Ч.Басхүү, Б.Нармандах
-73 кг жинд Ц.Цогтбаатар
-81 кг жинд Л.Сэргэлэн
-100 кг жинд О.Хангал
+100 кг жинд О.Цэцэнцэнгэл, Л.Энхболд
Эмэгтэй
-52 кг жинд Л.Сосорбарам
-57 кг жинд Л.Энхрийлэн
-78 кг жинд О.Хүслэн
+78 кг жинд Э.Энхзул нар барилдана.
Токиогийн их дуулгад одоогоор 63 орны 367 тамирчин бүртгүүлсэн ба Япон Улсын шигшээ жин тус бүрт 4 нийт 56 тамирчнаа сойжээ.