ОБЕГ: Шатахууны нөөцийн савнаас хоёр иргэний цогцсыг олсон

A- A A+
ОБЕГ: Шатахууны нөөцийн савнаас хоёр иргэний цогцсыг олсон

Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багийн нутаг “Тэс петролиум” ХХК Шатахуун агуулах нөөцийн сав /резервуар/ дэлбэрсний улмаас гал /2022.12.01/ гарсан.

Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн даргаар ахлуулсан алба хаагчид ажиллаж, саванд үлдсэн 372 тонн АИ-92 бензинийг соруулж, аюулгүй болгожээ. Мөн тухайн саванд гал түймрийн улмаас үүссэн лагийг соруулсан байна. 

Саванд унасан байх магадлалтай хоёр иргэнийг Онцгой байдлын байгууллага, Цагдаагийн байгууллага, Эмнэлгийн байгууллага, “Тэс петролиум” ХХК-ийн ажилтнууд эрэн хайсан. Улмаар иргэн Д /49 настай, эрэгтэй/-ийн цогцсыг, иргэн О /43 настай, эмэгтэй/-ы цогцсыг тус тус гаргаж тус аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

Эх сурвалж: ОБЕГ