Шүүхээс Ж.Батзанданг суллах шийдвэр гаргалаа

A- A A+
Шүүхээс Ж.Батзанданг суллах шийдвэр гаргалаа

УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан, түүний туслах Г.Аюулгүй нарыг энэ оны 10-р
сарын 06-ны өдөр Авлигатай тэмцэх газраас 48 цагийн хугацаатай саатуулсан.

Прокуророос саатуулсан хугацааг сунгах хүсэлт гаргасан. Энэ дагуу Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ж.Батзандан, Г.Аюулгүй нарыг 30 хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хоёр удаа сунгаад байгаа юм.
Өнөөдөр тэднийг цагдан хорих хугацаа дуусаж байгаа бөгөөд Ж.Батзанданг 12 сарын 7-нд суллахаар болсон байна.

Харин түүний туслах Г.Аюулгүйг өнөөдөр суллах шийдвэрийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргасан байна.

Б.БАЯРТ