Увс аймагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөв

A- A A+
Увс аймагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөв

Увс аймгийн Сагил сумын төвөөс баруун зүгт 36 километрийн зайд өнөөдөр буюу 20-ны 06:24:07 цагт 4,5 магнитудын газар хөдлөлт боллоо.

Газар зүйн байршил (Өргөрөг, Уртраг) :50.29 91.11 гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Жич: Магнитуд гэдэг нь газар хөдлөлтийн төвд багажаар хэмжсэн үзүүлэлт бол, газрын хөрсөн дээр хүн болон барилга байгууламжид нөлөөлөх хүчийг баллаар хэмждэг. Газар хөдлөлтийн баллын хэмжээ 3-4 байвал хүнд мэдрэгдэх боломжтой, 6 баллаас хэтэрвэл барилга байгууламжид эвдрэл үүсэх магадлалтай, арваас хэтэрвэл барилга байгууламж нурах аюултай.