АИ-92 авто бензиний үнэ өсөхөөс сэргийлнэ гэдгийг Засгийн газраас мэдэгдэв

A- A A+
АИ-92 авто бензиний үнэ өсөхөөс сэргийлнэ гэдгийг Засгийн газраас мэдэгдэв

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр АИ-92 авто бензиний үнийн өсөлтөөс сэргийлнэ гэдгийг хэллээ. 

Тодруулбал, "Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу нэн яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтжээ. 

Цар тахал болон олон улсын хямралт нөхцөл байдал, эдийн засагт үзүүлэх нөлөөлөл тодорхой бус, нөхцөл байдал түргэн хугацаанд өөрчлөгдөж байгаа энэ цаг үед ард иргэдийн амьдралд хамгийн том нөлөө үзүүлдэг газрын тосны бүтээгдэхүүн АИ-92 авто бензиний үнийг тогтвортой байлгах, үнэ өсөхөөс сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах зохицуулалт хийх шаардлага тулгараад байна.

Иймд “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг боловсруулсан" хэмээн мэдээлэв.