Казахстанд 5.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо

A- A A+
Казахстанд 5.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо

Казахстаны өмнөд хэсэгт өчигдөр /2023.02.06/ орон нутгийн цагаар 19:02 минутын орчимд 5.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо. Гамшгийн голомт Алматы хотоос баруун тийш 628 км-ийн зайд байжээ. Мөн таван км-ийн гүнд газар хөдлөлтийн голомт байсан. Түүнчлэн Шымкент хотод 2-3 магнитудын хүчтэй, Темирлан тосгонд хоёр магнитудын хүчтэй газар хөдлөлт тус тус бүртгэгдсэн байна.

Шымкент нь Казахстаны гурав дахь том хот бөгөөд 1.1 сая гаруй хүн амтай.

Энэ газар хөдлөлт Байконурын сансрын станцын үйл ажиллагаанд ямар ч нөлөө үзүүлээгүй гэж "Роскосмос" компани мэдэгдэв. Тус станц нь Арал тэнгисээс зүүн тийш 200 км зайд, Сырдарья мөрнөөс хойд зүгт Байконурын элсэн цөлд байрладаг.  Казахстаны Засгийн газар станцыг 2050 он хүртэл ОХУ-д түрээсэлсэн.

Дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэнэ.