Амь үрэгдсэн хүний тоо 15 мянгыг давж, 7 хоногийн гашуудал зарлалаа

A- A A+
Амь үрэгдсэн хүний тоо 15 мянгыг давж, 7 хоногийн гашуудал зарлалаа

 

АВРАХ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖЛЭХИЙН ХЭРЭЭР ХОХИРОГЧДЫН ТОО ӨСЧ БАЙНА

Турк, Сири улсад болсон газар хөдлөлтөд амь үрэгдсэн хүний тоо одоогоор 15 мянгыг даваад байна. Тодруулбал, Турк услад 12391 хүн нас барсныг олж гаргасан бол Сирид амь үрэгдэгсдийн тоо 2992-д хүрчээ. 

 

 

16 НЯРАЙГ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ОНГОЦООР ТЭЭВЭРЛЭН АНКАРАД АВААЧИВ

Турк болон Сирийн газар хөдлөлтөд өртсөн бүс нутгаас олдсон хараа хяналтгүй нярай хүүхдүүдийг аюулгүй тээвэрлэн Анкара хотын эмнэлэгт авчирчээ. Туркийн ерөнхийлөгчийн онгоцоор 16 нярайг Кахраманмарас хотоос Анкара руу тээвэрлэсэн байна. Эдгээрээс хоёр нярайг нурангин дороос аварсан бол үлдсэн нь харах хүнгүй ганцаараа олдсон аж.

Газар хөдлөлтийн дараах аврах ажиллагаанд ашиглахаар Туркийн ерөнхийлөгчийн онгоцыг бэлэн байдалд оруулсан.

Мөн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэхээр долоо хоногийн хугацаатай улс даяар гашуудал зарлалаа.

Турк, Сирийн ард иргэдэд гашуудал илэрхийлэх үүднээс Израиль, Босни улсуудад барилгуудыг гэрэлтүүлж байна. 

ezgif.com-gif-maker