Украинд “Starlink” интернетийг хориглов

A- A A+
Украинд “Starlink” интернетийг хориглов

Украины арми “SpaceX” компанийн “Starlink” интернетийг нисгэгчгүй онгоцыг удирдахад ашигласан гэсэн мэдээлэл тарсан. Энэ мэдээллийн дараа “Starlink” хиймэл дагуулын интернет үйлчилгээг тус улсад цэргийн зорилгоор ашиглах боломжийг хязгаарлажээ. Дайны эхэн үед “SpaceX” компани украинчуудыг интернетэд холбогдоход туслах зорилгоор олон мянган “Starlink” таваг өгсөн. Гэвч “SpaceX”-ээс тогтоосон бодлогыг зөрчиж, байлдааны зорилгоор интернетийг ашигласан гэж үзсэн байна.

“SpaceX” компани аль талд орохоо сонгох ёстой гэж Украин үзжээ. Тодруулбал, “Тэд эрх чөлөөний төлөө Украинтай нэгдэх үү, Оростой нэгдэж, манай газар нутгийг булаан авах эрхийг өгөх үү гэдгээ сонгох хэрэгтэй” гэж Зеленскийн зөвлөх Михайло Подоляк жиргэсэн.

“Starlink” технологи нь зэвсэглэлд зориулагдаагүй, хүмүүнлэгийн зориулалттай гэж “SpaceX” компани Лхагва гаригт мэдэгджээ.

Нисгэгчгүй нисэх онгоцууд Украины довтолгоонд чухал үүрэг гүйцэтгэсэн. Украины арми Оросын цэргүүдийг хайх, бөмбөг хаях, Москвагийн дроны довтолгоог эсэргүүцэхэд нисгэгчгүй нисэх онгоцоо ашигласан. Харин ОХУ “Starlink”-ийн дохиог саатуулахыг оролдсон хэрэгт буруутгагдаж байна.

Эх сурвалж: BBC