Ким Жон Уны эхнэр пуужингаар гангарав

A- A A+
Ким Жон Уны эхнэр пуужингаар гангарав

Хойд Солонгосын удирдагчийн гэргий тус улсын бахархал болсон пуужингийн зүүлтээр гоёжээ. Ри Соль Жү өнгөрсөн Мягмар гаригт цэргийн генералуудад зориулсан баярын оройн зоогийн үеэр тив алгасах пуужингийн хэлбэртэй, мөнгөн зүүлтээр гангарсан нь олон хүний анхаарлыг татав. Зүүлтний хэлбэр нь өнгөрсөн жил амжилттай туршсан Хвасон-17 тив алгасах пуужин мөн гэж үзжээ. Тус пуужин нь АНУ-ын эх газарт хүрэх хүчин чадалтай гэж тооцогддог.

Хвасон-17 пуужинг өнгөрсөн Лхагва гаригийн шөнө Пёньянд болсон 75 дахь удаагийн цэргийн сүрт жагсаалын үеэр харуулсан. Түүнчлэн хатуу түлшээр ажилладаг шинэ төрлийн тив алгасах пуужинг мөн жагсаалын үеэр танилцуулжээ. Хойд Солонгос нь нийтдээ 11 ширхэг тив алгасах баллистик пуужингийн туршилтыг хийсэн.

Үүний зэрэгцээ баярын ширээний голд Ким Жон Уны "залгамжлагч" гэж тооцогдож буй Ким Чу-Аэ суусан нь таамаглалыг улам батлуулж байна. Тэрбээр цэргийн жагсаалыг төрийн ордны тагтан дээрээс эцэг, эхийнхээ хамтаар үзэж сонирхсон. Ким Жон Уны хоёр дахь хүүхэд гэж тооцогддог 10 орчим настай Ким Чу-Аэ нь өнгөрсөн арваннэгдүгээр сараас хойш тав дахь удаагаа олон нийтийн арга хэмжээнд оролцон, олны өмнө гарч байна.

Kim Jong-un, his wife Ri Sol Ju, left, and their daughter Kim Ju-ae. The North Korean leader's wife is seen wearing a missile-shaped pendant - KCNA/Reuters

 
The missile-shaped necklace Kim Jong-un's wife was pictured wearing - KCNA/REUTERS
A missile is displayed during a military parade to mark the 75th founding anniversary of North Korea's army - Reuters
Most of the country’s largest ballistic missiles in its nuclear arsenal use liquid propellants - KCNA
Kim Jong-un, wearing a black coat and fedora, attends the parade with his wife Ri Sol Ju, left, and daughter, 2nd left - KCNA via REUTERS
The parade on Wednesday featured the country’s newest technology and largest missiles - Reuters
 
Kim Jong Un inspecting a guard of honour with his daughter - AFP