ОХУ-аас энэ хавар Украинд дахь дайралтаа шинэчилж, том хэмжээний цохилт өгөхөөр бэлтгэж байгааг ажиглагчид мэдээлж буй. Гэвч сүүлийн өдрүүдэд орос цэргүүд олноороо амь үрэгдэж байгааг Украины арми мэдээлж байна.
Тухайлбал, хоёрдугаар сарын 10-нд Оросын 1140 цэрэг тулаанд амь үрэгдсэнийг бүртгэсэн бөгөөд энэ нь ОХУ-ын арми нэг өдөрт хамгийн их хохирол амссан тохиолдол болжээ. Өмнө нь Украины Донекц мужийн Вухледар хотод хоёрдугаар сарын 7-нд тулаанд 1030 орос цэрэг амь үрэгдэж байв.
Донецкийн гол байршлууд болох Бахмут, Вухледар хотууд, Луганскийн хойд хэсэгт сүүлийн хоногүүдэд ширүүн тулаан өрнөж байгаа аж.
ОХУ-аас хоёрдугаар сарын 24-нд Украинд бүрэн хэмжээний дайн эхлүүлснээс хойш нэг жилийн хугацаанд 138880 орос цэрэг /2023.2.10-ны байдлаар/ амь үрэгдээд байгаа аж. Түүнчлэн Оросын арми 20 мянга гаруй техник хэрэгслээр алдагдал хүлээгээд байгаа аж.
Украины Жанжин штабын мэдээллээр Оросын хохирол:
цэрэг —136,880
танк — 3,267
байлдааны хуягт техник — 6,474
их бууны систем— 2,270
пуужингийн систем — 463
агаарын довтолгооноос хамгаалах систем— 234
байлдаан нисэх онгоц — 295
нисдэг тэрэг— 286
Үйл ажиллагааны болон тактикийн түвшний дрон — 1,997
хөлөг онгоцноос хөөргөх пуужин — 857
цэргийн болон байлдааны хөлөг онгоц — 18
моторт техник, шатахуун нөөцлөгч — 5,134
тусгай тоног төхөөрөмж— 214
ЭХ СУРВАЛЖ: THE NEW VOICE OF UKRAINE