Газрын тосны үнэ өнгөрсөн 7 хоногт сүүлийн 4 сарын хамгийн өндөр дүнгээр өсөв

A- A A+
Газрын тосны үнэ өнгөрсөн 7 хоногт сүүлийн 4 сарын хамгийн өндөр дүнгээр өсөв

Газрын тосны үнэ долоо хоногийн дүнгээр сүүлийн дөрвөн сард байгаагүй өндөр хэмжээгээр өслөө.  Барууны орнууд ОХУ-ын газрын тосны экспортод хориг тогтоогоод байгаа юм. Үүний дараа ОХУ газрын тосны гарцаа хагас сая баррелиар бууруулна гэдгээ мэдэгдлээ. Энэ нь нэгдүгээр сарын гарцын тав орчим хувьтай тэнцэх дүн болж байна.

Үүнээс гадна БНХАУ-д эрэлт нэмэгдсэн, Туркт газар хөдлөлт болсны улмаас нийлүүлэлт саатсантай холбоотойгоор Саудын Араб Азид нийлүүлэх газрын тосны үнээ нэмэхээр байгаа нь үнэд дэмжлэг болж байна.

Одоогийн байдлаар брент төрлийн газрын тосны үнэ 0.46 хувиар буурч, баррель нь 85 ам.доллар боллоо. Харин WTI төрлийн газрын тосны үнэ 0.5 хувиар буурч, баррель нь 79.3 ам.доллар болоод байна.

Ц.Бадмаараг