Хятадын энхийн санал барууныхныг хөдөлгөөнд оруулав

A- A A+
Хятадын энхийн санал барууныхныг хөдөлгөөнд оруулав

Орос улсаас Украины эсрэг дайтаж эхлээд нэг жил болж байгаа энэ үед Хятад улс байлдааны ажиллагааг зогсоох 12 зүйл бүхий саналыг дэвшүүллээ. Энэхүү санал нь Хятад улс дайнд зуучлагчийн үүрэг гүйцэтгэхийг оролдож байгаагаа тунхагласан том алхам болсон бөгөөд барууны эвслийг дахин хөдөлгөөнд оруулжээ.   Энэ долоо хоногт Германы Мюнхенд болсон Аюулгүй байдлын бага хурал дээр энэ төлөвлөгөөг Хятадын дээд дипломатч танилцуулсан.

ОХУ-аас хөрш Украинд хийж буй түрэмгийллийг буруушаасан НҮБ-ын санал хураалтад эсрэг санал өгсөнийхөө дараа Хятад улс төвийг сахисан байр суурьтай байгаагаа илэрхийлсэн нь барууныханд эргэлзээ төрүүлжээ.

Түүнчлэн Хятадын баримт бичигт 2022 оны хоёрдугаар сарын 24-ний өдөр эхэлсэн дайны буруутан нь барууны засгийн газар гэж Оросын мэдэгдлийг давтаж, Оросын эсрэг авсан хориг арга хэмжээг шүүмжилсэн байна.

Мюнхений уулзалтын үеэр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен төлөвлөгөөг гаргахаас өмнө Бээжингийн байр суурьд эргэлзэж байгаагаа илэрхийлсэн.
Тэрээр хэлэхдээ, Хятад улс ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины дайныг дэмжсэн цэргийн бус тусламж үзүүлсэн бөгөөд цаашид ч туслахаар ажиллаж байна  гэсэн тагнуулын мэдээлэл АНУ-д байгаа гэжээ. Мөн Хятад улсын мэдэгдлийг “доромжлол” гэж нэрлээд нотлох баримт дутмаг гэж мэдэгджээ.

Хятадын саналд гал зогсоож, энхийн хэлэлцээ хийж, Оросын эсрэг авсан хориг арга хэмжээгээ зогсоохыг уриалсан байна.

Хятад улс хориг арга хэмжээний хариуцлагыг “холбогдох талууд” гэж аливаа орныг нэрлэхгүйгээр тэдэнд тохсон. Эдгээр улс орнууд "нэг талын хориг арга хэмжээг урвуулан ашиглахаа зогсоож", "Украины хямралыг намжаахад хувь нэмрээ оруулах ёстой" гэж Хятадын баримт бичигт дурджээ.

Ерөнхийдөө 12 заалтын ихэнх нь маш ерөнхий байсан бөгөөд тодорхой саналуудыг агуулаагүй. Тухайлбал, Орос, Украины аль алиныг нь дурдаагүй ч бүх улс орны бүрэн эрхт байдлыг хамгаалах ёстой гэжээ. Энэ нь 2014 онд Орос Крымийг булаан авснаас хойш авсан газар нутаг нь Украины хувьд ямар байх талаар тодорхой заагаагүй.

Энэхүү саналд ихэвчлэн АНУ болон АНУ-Европын цэргийн эвсэл НАТО-гийн хэрэглэдэг нэр томъёо болох “хүйтэн дайны” үеийн сэтгэлгээг буруушаажээ. Бүс нутгийн аюулгүй байдлыг цэргийн эвсэл, нэгдлүүдийг бэхжүүлэх, өргөжүүлэх замаар хангах ёсгүй" гэж саналд дурдсан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин түрэмгийллийн өмнө Украиныг тус холбоонд нэгдэхгүй гэсэн амлалт өгөхийг шаардсан.

Бусад зүйлд гал зогсоох, энхийн хэлэлцээ хийх, дайнд олзлогдогсдыг хамгаалах, энгийн иргэд рүү халдахыг зогсоох, цөмийн цахилгаан станцуудын аюулгүй байдлыг хангах, үр тарианы экспортыг хөнгөвчлөх зэрэг асуудлыг дэлгэрэнгүй дурдаагүй байна.

“Бодлогын үндсэн өнгө аяс, үндсэн мессеж нь Оросын талыг баримталж байна” гэж Сингапурын Наньян технологийн их сургуулийн Хятадын гадаад бодлого, олон улсын аюулгүй байдлын профессор Ли Минжян хэлэв.

Хятад улс өөрийн байр суурьтай холбоотой зөрчилтэй мэдэгдлүүдийг санал болгов. Тухайлбал, НАТО-гийн зүүн зүгт тэлэх ажиллагаа Оросыг өдөөн хатгасан гэсэн боловч Бээжин дайнд төвийг сахисан байр суурьтай байгаагаа мэдэгдэв.

ОХУ-ын дайралтаас өмнө Ши Жиньпин, Путин нар өнгөрсөн жил Бээжинд болсон Өвлийн олимпийн нээлтэд оролцож, засгийн газрууд нь "хязгааргүй" найрамдалт харилцаатай гэж мэдэгдэл хийсэн. Үүний дараа Хятад улс барууны шүүмжлэлийг үл тоомсорлож, дээрх мэдэгдлээ дахин нотолсон.

Мөн Орос, Хятадын хүчнийхэн халдлага үйлдсэнээс хойш хамтарсан сургуулилалт хийсэн бөгөөд хамгийн сүүлд Өмнөд Африкийн эрэг орчмын усан онгоцны замд хамтран сургуулилалт хийсэн.

Путин ойрын хэдэн сарын дотор Ши Жиньпинийг Орост айлчилна гэж найдаж байна гэж мэдэгдсэн. Гэхдээ Хятадын тал үүнийг хараахан батлаагүй байна.

Хятад улс Оросыг дэмжиж байгаа нь ихэвчлэн үг хэллэг, улс төрийн шинжтэй аж.
Одоогоор ОХУ-д зэвсэг нийлүүлж байгаа талаар олон нийтэд нотлох баримт байхгүй ч Хятад улс аль хэдийн цэргийн бус тусламж үзүүлж байгаа бөгөөд илүү ихийг хийж магадгүй гэж АНУ-аас мэдэгджээ. Блинкен өчигдөр “NBC” сувагт ярихдаа "Хятад улс асуудлыг хоёр талтай байлгахыг хичээж байна" гэжээ. “Тэд өөрсдийгөө Украинд энх тайвныг тогтоохыг эрмэлзэж буй улс гэж олон нийтэд танилцуулсан.  Гэхдээ миний хэлсэнчлэн, бид өнгөрсөн саруудад Оросын дайнд шууд тусалж, цэргийн бус тусламж үзүүлж өдөөн хатгаж буй байгааг харлаа” гэж Блинкен ярьсан. Тэрбээр  уулзалтад оролцсон Хятадын элч Ван Ид хандан "Энэ нь ноцтой асуудал болно" гэж хэлжээ.

НАТО-гийн тэргүүн Лхагва гаригт хэлэхдээ, Хятад улс зэвсэг нийлүүлэхэд бэлэн байж магадгүй гэсэн зарим шинж тэмдгийг олж харсан бөгөөд энэ нь олон улсын хууль тогтоомжийг зөрчих болно гэдгийг анхааруулав. Тодруулбал, энэ долоо хоногт Германы “Der Spiegel” сэтгүүлд Хятадын нэгэн компани Украины бай руу цохилт өгөхөд ашиглаж болох нисгэгчгүй онгоцыг Орост нийлүүлэхээр хэлэлцээ хийж байгаа тухай мэдээлжээ. Оросын арми Хятадын нисгэгчгүй онгоц үйлдвэрлэгчтэй Орост зориулан камиказе дронуудыг бөөнөөр үйлдвэрлэх талаар хэлэлцээ хийж байна” гэж “Der Spiegel“ мэдээлсэн юм.

Гэхдээ Украины батлан ​​хамгаалахын сайд Олексий Резников Хятад улсаас Орост цэргийн тусламж илгээхэд бэлэн гэдэгт эргэлзэж байгаагаа илэрхийлэв.