Хууль зөрчин томилогдсон төрийн албан хаагчдыг 4-р сарын 6-наар тасалбар болгон ажлаас чөлөөлөх чиглэл өглөө

A- A A+
Хууль зөрчин томилогдсон төрийн албан хаагчдыг 4-р сарын 6-наар тасалбар болгон ажлаас чөлөөлөх чиглэл өглөө

ЗГХЭГ-аас Засгийн газрын гишүүд, бүх шатны Засаг дарга нар, яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар, Засгийн газрын агентлагийн дарга, ЗДТГ-ын дарга, төсвийн байгууллагын дарга, төрийн болон төрийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газрын дарга нар хандаж өнөөдөр дараах чиглэл хүргүүллээ. 

Авлигатай тэмцэх “Шүүр” ажиллагааны хүрээнд “нийтийн албанд танилын хүрээ, зүй бус нөлөөллөөр хуульд заасан шаардлага хангаагүй хүн томилогдохгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон этгээдийг нийтийн албанаас шүүрдэн цэвэрлэх, төрийн албыг шимэгчдээс цэвэрлэх ажлыг эхлүүлж байна.

Иймд төрийн бүх шатны байгууллага, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газар бүр “Шүүр” ажиллагааны хэрэгжилтийг хангаж, хууль тогтоомж зөрчин томилогдсон этгээдийг олж тогтоон, 2023 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлөхийг үүрэг чиглэл болгож байна гэжээ.