“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК НЭГ ТОНН НҮҮРСИЙГ 182,1 АМ.ДОЛЛАРООР ХУДАЛДЛАА

A- A A+
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК НЭГ ТОНН НҮҮРСИЙГ 182,1 АМ.ДОЛЛАРООР ХУДАЛДЛАА

 

“Эрдэнэс Тавантолгой” ХК өнөөдөр /2023.03.17/ нүүрсний ээлжит цахим арилжааг амжилттай зохион байгууллаа. Энэ удаагийн цахим арилжаанд БНХАУ-ын Xianjiade Energy resources International, “Shuangquan Energy, Wangjin Energy зэрэг гурван компани оролцож нэг тонн нүүрсийг 178,6 ам.доллароос дуудаж 182,1 ам.доллароор арилжлаа. Цахим арилжааны ялагчаар Wangjin Energy компани шалгарч  5 багц буюу 32 мянган тонн түүхий коксжих нүүрсийг хамгийн өндөр үнээр буюу нэг тонныг 182,1 ам.доллароор худалдан авлаа.