SXCoal: Монгол нүүрсний өрсөлдөх чадвар буурч болзошгүй

A- A A+
SXCoal: Монгол нүүрсний өрсөлдөх чадвар буурч болзошгүй

Монгол Улсын Төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компани Монголд өрнөсөн авлигын эсрэг жагсаалын дараа нүүрсээ БНХАУ-ын худалдан авагчдад шууд гэрээгээр биш, Монголын Хөрөнгийн биржээр үнэ хаялцуулан зарахаар болж, өнгөрсөн Лхагва гаригаас хилийн үнээр борлуулж эхэлсэн. Нүүрс тээврийн "С" зөвшөөрлийг өмнө нь Авто тээврийн үндэсний төвөөс олгодог байсан бол энэ оноос олборлолтын үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүд өгч эхлээд байна.

Эдгээр шийдвэрийн улмаас тээвэрлэлтийн процедурын хугацаа нэмэгдэж, БНХАУ Австралид тавьсан нүүрсний хоригоо сулруулж буй энэ үед тус зах зээл дээрх монгол нүүрсний өрсөлдөх чадварыг бууруулж магадгүй гэж “SXCoal”-ийн шинжээчид онцлов.

Дээрх бодлогын үр дүнд нийт экспортынх нь 94 хувийг бүрдүүлдэг БНХАУ-ын зах зээлд нийлүүлэх нүүрсний үнэ, тэр дундаа коксжих нүүрсний үнэ нэмэгдэхээр байна. Австрали улс нь 2020 оны аравдугаар сард хориг тавиулахаасаа өмнө БНХАУ-д жилд 30-40 сая тонн нүүрс нийлүүлдэг, коксжих нүүрсний томоохон нийлүүлэгч байсан юм. Монголын Хөрөнгийн бирж өнгөрсөн нэгдүгээр сард туршилтын арилжаа хийж, 12.8 мянган тонн коксжих нүүрсийг Сингапурын компанид борлуулсан. Энэхүү арилжаагаар борлогдсон үнэ анх зарагдсан үнээс 12.2 хувиар өсч, тонн нь 1290 юань болсон байна гэжээ