Шүүр ажиллагаатай холбоотойгоор тогооч, туслах ажилтны асуудлыг Засгийн газрын түвшинд дахин оруулна

A- A A+
Шүүр ажиллагаатай холбоотойгоор тогооч, туслах ажилтны асуудлыг Засгийн газрын түвшинд дахин оруулна

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит чуулган боловсролын салбартай холбоотой асуудлаар өнөөдөр болж байна.

"Боловсролын салбар тэтгэвэртээ гарсан тогооч, харуул, үйлчлэгч зэрэг хүнийг урьж ажиллуулдаг. Энэ нь Шүүр ажиллагаагаар зөрчилд тооцогдож, ажлаас нь халах үндэслэл болж байгаа. Үүнд ямар шийдвэр гарч байна вэ" гэдгийг НИТХ-ын төлөөлөгч Л.Ариунтуяа Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалангаас тодрууллаа. 

Сайд Л.Энх-Амгалан "Шүүр ажиллагааны хүрээнд боловсролын салбартай холбоотой 1,200 хүний зөрчлийг арилгах асуудал гарсан.

Тэр тусмаа төрийн үйлчилгээний салбарт ажиллаж буй, дутагдалтай байгаа тогооч, туслах ажилтны асуудлыг Засгийн газрын түвшинд дахин оруулж, шинэ шийдэл гаргахгүй бол өнөөдрийн барьсан байгаагаар бүгдийг нь "шүүрдвэл" боловсролын салбарт ажиллах хүчний бодит хомсдол үүснэ" гэлээ.