Он гарснаас хойш мансууруулах эм хилээр нэвтрүүлэхийг завдсан дөрвөн тохиолдол бүртгэгджээ

A- A A+
Он гарснаас хойш мансууруулах эм хилээр нэвтрүүлэхийг завдсан дөрвөн тохиолдол бүртгэгджээ

Гаалийн ерөнхий газраас экспорт, импортын мэдээлэл болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Мөн үеэр хилээр хар тамхи нэвтрүүлсэн хэрэг зөрчлийн талаар ГЕГ-ын Зөрчилтэй тэмцэх, аюулгүй байдлын газрын Хар тамхи, мөнгө угаахтай тэмцэх хэлтсийн дарга Б.Сүхбаатар мэдээлэв. Тэрээр "2022 онд мансууруулах бодис хилээр нэвтрүүлэх гэж байсан 16 удаагийн тохиолдлыг гаалийн алба хаагчид, тагнуул, цагдаагийн байгууллагатай хамтарсан шалгалтаар илрүүлсэн. Холбогдох мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. Эдгээр нь гадаад улс орноос ихэвчлэн шуудан илгээмж ашиглан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан үйлдлүүд бүртгэгдсэн. 

2023 оны эхний дөрвөн сарын байдлаар улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис нэвтрүүлэх гэж байсан дөрвөн удаагийн тохиолдлыг илрүүлэн харьяаллын дагуу мөрдөн шалгах байгууллагад шилжүүлсэн. Хуулийн байгууллага шалгаад тодорхой болсны дараа хар тамхитай холбоотой мэдээллийг хүргэнэ" гэлээ.