ВИДЕО: ШУТИС-ийн оюутнуудын хиймэл оюун ухаанаар бүтээсэн төхөөрөмжийг Япон улс 4 тэрбум төгрөгөөр үнэлж, батламж олголоо

A- A A+
ВИДЕО: ШУТИС-ийн оюутнуудын хиймэл оюун ухаанаар бүтээсэн төхөөрөмжийг Япон улс 4 тэрбум төгрөгөөр үнэлж, батламж олголоо

Бид нэгэнтэй хөгжил буурай орон гэдгээ хүлээн зөвшөөрч баялагтай ч цахилгаанаа хүртэл өндөр үнээр гаднын орноос худалдан авах болсон энэ үед аж үйлдвэрлэлээс гадна хамгийн чухал нэг зүйлээ орхигдуулаад байх шиг. Энэ бол Монгол улсын инженерийн салбар. Инженер гэхээр л цахилгаанаар сурч, айлын тог янзлах гэх ялзарч, хоцрогдсон ойлголт одоо ч бидний тархид байгаа нь энэ салбарыг хөгжлийн зогсолтыг харуулж буй биз. Гэвч монголдоо сурч, монголдоо шинэчлэгдсэн технологи, тэр бүү хэл хиймэл оюун ухаанаар ч бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадна гэдгийг дөнгөж их сургуульд суралцаж буй оюутнууд батална харуулж, төрд иргэдэд нэгэнтээ санууллаа.

Тодруулбал, Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 28,28 өдрүүдэд Япон улсын Токио хотод болсон “DCON 2023” хиймэл оюун ухаанаар төхөөрөмж бүтээх олон улсын тэмцээнд Монгол Улсын ШУТИС-ийн Коосэн технологийн коллежийн гурван оюутан багшийнхаа хамт “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулах” санаагаараа өөрсдийн хийсэн бүтээлээ дөрвөн тэрбум төгрөгөөр үнэлүүлж, батламж гардсан гайхалтай амжилтыг үзүүлэв. Мөн эл явдал нь Япон улсаас зохион байгуулж буй хиймэл оюун ухаанаар төхөөрөмж бүтээх тэмцээнд анх удаа гадаад баг оролцож, анх удаа гадаад хүн японоор илтгэл тавьсан үйл явдал болсон юм.  

ВИДЕО: 

Тэд гадаадын их дээд сургуульд суралцахдаа гол нь биш боломж нь байвал бидэн шиг баг болоод маш олон шинэ санаагаар олон төрлийн бүтээл хийх гээд учраа олохгүй хүлээж буй хүүхдүүд олон бий байх. Гагцхүү бидэнд боломж, болно гэсэн итгэл, салбарын хөгжил дутагдаж байна гэж хардаг. Бидний бүтээсэн төхөөрөмж энгийн, үзүүлсэн амжилт маань том биш гэх энэ гурван охиноос дахин гарах шинэ санаа шинэ бүтээлүүд нь хэдийнээ тархинд нь багтаж буй нь харагдаж байсан юм.

“Safe focus” ба гурван оюутан нэг багшаас бүрдэнэ. Оюутнуудын хувьд Д.Төгсбилэг, Б.Ганчимэг нар Коосэн технологийн коллежийн Цахилгаан электроникийн 4-р курст харин М.Анударь өдгөө 3-р курст суралцаж байна. Тэдний хувьд Монгол Улсад инженер, технологийн салбарын уралдаан тэмцээн цөөн болдог тул өөрсдийгөө сорьж үзэхээр гаднын тэмцээн уралдааныг сонирхож, оролцохоор бэлдэж эхэлсэн аж. Энэ явцад гурван охин өөрсдийн багаа бүрдүүлж санаагаа ч олоод мэргэжлийн багш Ж.Цанжидхүүгийн тусламжтайгаар хиймэл оюун ухаант төхөөрөмж бүтээжээ. Ингэхдээ залуу сурагчдад бүтээлээ хамгаалж зохиогчийн эрх ээ авах мөн уралдаан тэмцээн баг болдог тул өөрсдийгөө сорих боломж, улсын дэмжлэг баг байдгийг дурдаж байлаа. Ингээд тэдний ярилцлагыг хүлээн авна уу.

 

 

-Хиймэл оюун ухаанаар бүтээлсэн төхөөрөмжөө товч танилцуулаач?

-Бидний тэмцээндээ зориулж хийсэн бүтээлийн онцлох зүйл нь гаднаасаа яг зургийн аппарат шиг харагддаг. Мөн маш хямд төсвөөр бүтсэн гэж хэлж болно. Энэ төхөөрөмжөөр ажлын байран дээр ажиллаж буй хүмүүсийг хянах үүрэгтэй. Тиймээс уг төхөөрөмжийн дотор талд бид хиймэл оюун ухаанаа суулгаж өгсөн. Ингэснээр уг камер ажилчдын үйлдлийг харахын зэрэгцээ аюулгүй байдлаа хангаж хувцас хэрэглэлээ өмссөн эсэхийг шалгаж, дутуу өмссөн эсвэл эрсдэлтэй байгаа нөхцөлд хариуцаж буй ХАБ-ын инженерт шууд мэдэгдэл ирэхээр прогррамчилсан бүтээл юм. Манай төхөөрөмжийг ашигласнаар хамгаалалтын хувцас өмсөөгүйгээс үүддэг маш олон ослыг бууруулах боломжтой.

 

 

-Санаагаа яаж олсон бэ. Хэдий хугацаанд бэлдэв?

-Анх тэмцээнд оролцохоор санаа хайж байх үед Монголд төдийгүй олон улсад үйлдвэрийн осол маш их гардаг. Мөн тогтмол өсөж байдаг юм байна лээ. Тиймээс уг асуудлыг шийдэх зорилгоор энэ санааг гаргасан. Бид 2022 оны есдүгээр сараас эхлэн бүтээлийнхээ санааг хайж, олоод нэг баг бүрдүүлсэн. Ингээд өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхлэн Коосон технологийн коллежийн цахилгаан элетроникийн багш Ж.Цанжидхүү багшийн удирдлагад санаагаа бүтээл болгох ажлаа эхлүүлсэн.

-DCON 2023 тэмцээнд оролцоход Япон улсаас туслалцаа үзүүлсэн гэж ойлгосон. Хэрхэн очсон мөн тэмцээний явцын талаар дурдал?

-Анх DCON-оос хэрэгтэй зүйлүүддээ ашиглаарай гээд санхүүжилт орж ирж байсан. Тухайн санхүүжилтээсээ шаардлагатай зүйлсээ аваад бусад зүйлсийг сургууль болон өөрсдөөсөө гаргаж үүнийг гаргасан. Харин тэмцээний хувьд 100 хувь тухайн компаниас нь даасан. Бид өөрсдөөс ямар нэгэн мөнгө гаргаагүй. Япон улсын техникийн дэвшил үнэхээр дээд цэгтэй тулчихсан. Залуу хүмүүсээс шинэ санаа бизнес болчихоор зүйл, тулгамдаж буй асуудлыг шийдэл шинэ тоног төхөөрөмж хайлгаж, гаргаж ирэхийн тулд санхүүжилтээ тултал нь тавьж өгдөг. Үүнтэй адил Монголчууд ч бас энэ төрлийн тэмцээнийг зохион байгуулж, санхүү мөнгийг нь сайн тавьж өгвөл Монгол улсын хөгжилд ч бас эврэг хувь нэмэр оруулах болов уу гэж бодож байна.

 

 

Анх бүртгүүлж байхдаа санаагаа явахгүй л гэж бодсон. Ялангуяа финалын шат хүртэл явна гэж бодоогүй. Эхний шатанд тэнцэж гарсан. Хоёрдугаар шатанд бүтээлээ туршилтаар шалгуулаад дахин тэнцсэн. Мөн бид хичээл дээрээ япон хэл сонгож судлах боломж байдаг. Гэхдээ тэмцээндээ илтгэл тавихдаа бүх үгээ бэлдэж японоор илтгэл тавьсан. Бид Япон улсад очиж олон улсын хиймэл оюун ухаанаар бүтээгдэхүүн бэлтгэх анхны гадаад баг болсон. Бас хамгийн анхны гадаад хүн японоор илтгэл тавьсан үйлдэл болсон гэсэн үг. Бид очоод гурван шат дараалалтай тэмцээнд шалгарч өөрсдийн бизнес санааг дөрвөн тэрбумаар үнэлүүлж, батламж гаргаж авсан байгаа.

-Тэмцээнд оролцсон бусад багуудын хувьд?

-Тэмцээн нь гурван шаттай. Финалын шатанд 10 баг оролцсоноос есөн Япон улсын баг нэг Монгол Улсын баг оролцсон. Бусад багуудтай харьцуулбал яг Япон улсдаа хэрэгжиж болохоор яг Япон улсын асуудлуудыг шийдэх санаанууд байсан. Манай санааны хувьд яг Япон улсад зориулагдаагүй, Монгол болон хөгжил муутай улсуудад зориулагдсан. Тийм ч учраас манай санааг шүүгчид бүрэн гүйцэд ойлгоогүй. Япон улсад хэрэгжүүлэх боломжгүй гэж үзсэн учраас үнэлгээ арай бага байгаа юм болов уу гэж бодсон.

 

 

-Хиймэл оюун ухаанаар бүтээгдэхүүн үйлдвэрлэх үед тулгарсан бэрхшээл?

-Шинэ зүйл зохиож бүтээхэд Монголын нөхцөлд хамгийн түрүүнд тулгардаг зүйл гэвэл оюуны өмчийн асуудал байдаг. Бүртгүүлж амжаагүй явж байтал өөр хүмүүс санааг нь хулгайлчихдаг ч юм уу. Арай илүү боломжтой хүн нь бид нарыг бүтээгдэхүүнээ эцсийн байдлаар гаргахаас өмнө авчихдаг ч юм уу. Энэ мэтчилэн оюуны өмчийн асуудал байна. Бид нар шиг сурагчид технологи гаргалаа гэж бодоход патентаа авч чадаагүй, бичиг цаасны ажлаа хөөцөлдөөд явж байх хооронд өөр хүмүүс хулгайлдаг ч юм уу. Залуу хүмүүсийн хувьд оюуны өмчийн асуудал тулгамддаг.

 

 

-Залуу зохион бүтээгчдийн хувьд та бүхний ажлын талбар хөгжил ямар харагдаж байна. Юу хийгдээсэй гэж хүсдэг вэ?

-Монголд урлагийн шоу тэмцээн, эвентүүд маш их зохион байгуулагддаг. Улсаас ч мөн сайн дэмждэг. Харин технологи тал дээр харьцангуй цөөхөн байдаг. Одоо технологи тал дээрээ илүү анхаараад, тэмцээн уралдаан их зохион байгуулбал бидэнтэй ижил асуудал тулгарсан бол шийдэх юм сан, энэ тал дээр өөрсдийгөө сориод үзэх юм сан гэсэн оюутан залуус маш олон байгаа байх. Тиймээс энэ төрлийн тэмцээн маш олон зохиогдож байгаасай гэж хүсэж байна.