ЦЕГ: Тоглоомын талбайд хүүхэд зодсон гэх иргэнээс мэдүүлэг авч байна

A- A A+
ЦЕГ: Тоглоомын талбайд хүүхэд зодсон гэх иргэнээс мэдүүлэг авч байна

Нийслэлийн  Сүхбаатар дүүрэгт хүүхдийн тоглоомын талбайд тоглож байсан хөвгүүн бусдын хүүхдийг бөмбөгөөр санаандгүй оножээ.

Улмаар бөмбөгт оногдсон хүүгийн аав бухимдаж хөвгүүнд гар хүрч, алгадсан байна. Түүний эл үйлдлийг хөндлөнгөөс харсан иргэн бичлэг хийж, цахим орчинд түгээснээр хүүгийн аав олон нийтийн шүүмжлэлд өртөв.

Иргэнийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн газраас дуудан тайлбар, мэдүүлэг авч байгаа аж. Дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэнэ.