Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуулыг өнгөрсөн Баасан гаригт /2023.05.12/ чөлөөлжээ. Тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сард албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэн, шийдвэрлэсэн байна.
Цар тахлын хууль хэрэгжиж байх хугацаанд буюу 2021 оны наймдугаар сард Н.Мандуулыг Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар томилсон юм. Цар тахлын хуулийн хэрэгжилтийн хугацаа дууссан тул тэрбээр чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан гэдгээ мэдэгдэж байв.
Хуульд зааснаар Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлыг сонгон шалгаруулалтаар сонгон, томилох ёстой. Одоогоор дээрх сонгон шалгаруулалт зарлагдаагүй тул Хөгжлийн банкийг шинэ захирал томилогдтол тэргүүн дэд захирал Ж.Батаа нь орлохоор болжээ.