Украины нутаг дэвсгэрт Оросын армийн талд тулалдсан киргиз эрд Киргизстаны шүүхээс 10 жилийн ял өгчээ. Хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан орнуудаас Оросын армид цэрэг татах үед тэр цэрэг элссэн байна. Оросын арми болон хөлсний цэргийн “Вагнер” бүлэглэлд Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан орнуудаас элссэн олон эрэгтэй сүүлийн саруудад амиа алдсан.
Дайнд оролцоогүй гэж баталж буй тус эрэгтэй нь өнгөрсөн оны 6-11 сарын хооронд Донбасс мужид байсныг шүүхээс тогтоожээ. Мөн үүнийхээ төлөө сард 180 мянган рубль авч, Оросын пасспортын баталгаа авсан байсан. 32 настай яллагдагч нь Киргизийн Жалал-Абад мужаас гаралтай бөгөөд өмнө нь тодорхой эрхэлсэн ажилгүй байжээ.
Энэ нь киргиз иргэн Украинд хөлсөөр ажиллаад ял авсан анхны тохиолдол болж буйг “Кылым Шамс” хүний эрхийн байгууллагын тэргүүн Гулшайыр Абдирасулова хэллээ.
Төв Азийн орны зарим цагаачийн хувьд Орос улс одоо ч зорилтот газар нь хэвээрээ байна. Нөгөөтэйгүүр, Төв Азийн орнуудын засгийн газрууд Украин дахь мөргөлдөөнд оролцохгүй байхыг иргэддээ удаа дараалан анхааруулсаар ирсэн билээ.
Эх сурвалж: THE GUARDIAN