УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж байна.
Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Т.Доржханд "Судлаачдын зүгээс гишүүдийн тоог 150-155 байх нь хамгийн тохиромжтой гэсэн тооцоолсон. Яагаад гэвэл 2040 он гэхэд манай улсын хүн ам таван сая, 2050-2060 онд 10 сая болно. Хүн ам нэмэгдэх болгонд Үндсэн хууль өөрчлөх жишиг тогтоочих гээд байна.
УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллахад иргэдийн зарим нь 152 хангалттай гэсэн бол нөгөө хэсэг нь их байна, мөн 76 болно гэсэн байдлаар саналаа илэрхийлсэн байв. Ингээд УИХ-д суудалтай гурван намын удирдлагууд тооны асуудлаар нухацтай ярилцсан.
Дээрх асуудалтай холбогдуулан Ардчилсан Намаас гаргасан саналыг дэмжиж, 126 болгохоор хэлэлцэж байгаа. Тиймээс 126 гэдэг тооноос буулгавал өөрчлөлт хийгээд ч нэмэргүй. Бодлого, хөгжил ярих ямар ч боломжгүй. Дараагийн хэлэлцүүлгийн үеэр гишүүдийн тооны асуудал сөхөгдвөл ХҮН намын зүгээс хүлээж авахгүй гэдгээ хэлье.
Харин 50:50 хувийн зарчмыг дэмжих байгаа бөгөөд Ардчилсан Намаас гаргасан 60:40 харьцааг цааш хэлэлцээд явбал боломжтой гэж үзсэн" хэмээв.