Хөгжлийн банк"-ны гэх 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан 28 дахь өдрөө үргэлжилж байна.
Улсын яллагч нотлох баримт шинжлэн судлуулахаар хавтаст хэргийн материалаас уншиж танилцуулж байна.
“Монос” компанийн захирал МоАХ-ын дэд дарга гүйцэтгэх захирлаар ажилладаг Л.Эрдэнэчимэгийн мэдүүлгийг уншиж байна.
-Газар барьцаалж байр авахтай холбоотой асуудлыг тодруулахад 10 байр авахаар тохирсноос таван байрыг нь авсан. Одоо таван байр авах дутуу байгаа. Манайд байр хүссэн 700 гаруй хүсэлт өргөдөл байгаа бөгөөд 2004 оноос 30 хүнд байр өгсөн. Пирамид орд компанийн барилгын ажил дуусаагүй байгаа гэж ойлгосон. Тийм болохоор таван байрыг аваагүй. Манай холбоог төлөөлөөд Пирамид орд компанитай гэрээ байгуулах эрхийг н.Байгальмаад хариуцуулсан, н.Байгальмаа, н.Эрдэнэцогт нар надад таван байр авсан, тав нь дутуу байгаа гэж хэлж байсан. Манайх гишүүддээ авсан таван байрыг хэн хэнд өгснийг мэдэхгүй гэсэн” мэдүүлэг байна.
МоАХ-г төлөөлж гүйцэтгэх захирлаар ажилладаг Л.Эрдэнэчимэгийг дуудаж хохирогчоор тогтоохоор 2022 оны тавдугаар сарын 31-ны өдөр тогтоол үйлдэж, мэдүүлэг авах үед хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоохоос татгалзсан мэдүүлэг баримт нь авагдсан. Энэ мэдүүлэгт МоАХ нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагын дэд дарга бөгөөд гүйцэтгэх захирлаар 2016 онд ажиллаж байгаа. Дээр хуулийн зүйл заалтын зохицуулалтын талаар мэддэг. МоАХ Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт эзэмшдэг 10 мянган мкв газрыг Хөгжлийн банкны барьцаанд байршуулахыг зөвшөөрсөн шийдвэр гарсан талаар тэр чигт нь н.Байгальмаа хариуцаад явсан гэдэг зүйлийг ярьдаг.