Монгол баг PUBG Mobile-ын ДЭЛХИЙН АВАРГА боллоо

A- A A+
Монгол баг PUBG Mobile-ын ДЭЛХИЙН АВАРГА боллоо

PUBG Mobile-ын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дууслаа

Монголын IHC Esports баг анх удаа аваргын цомыг өргөлөө

PUBG Mobile-ын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн буюу "PUBG Mobile Global Championship 2023" Туркийн Истанбул хотод болж байна.

Дэлхийн хамгийн шилдэг 16 баг тоглосон "Grand Final" шат гурван өдөр үргэлжилж өнөөдөр дууслаа. Финалд Монголын гурван баг тоглосноос "IHC Esports" баг түрүүллээ.

Багууд гурван өдрийн турш нийт 18 "map" тоглосон бөгөөд "IHC Esports" 142 оноотой аваргалж, мөн Монголын "Stalwart Esports" баг 138 оноогоор дэд байр, "4Merical Vibes" баг 127 оноотой 4-р байрыг эзлэв. Финалын MVP-ээр "IHC Esports" багийн Zyol буюу Б.Золбоот шалгарав.

"PMGC 2023" гранд финалын тоглолтууд өнөөдөр эхэлнэ

PUBG Mobile-ын дэлхийн аваргын финалд Монголын 3 баг тоглоно

"NB Esports" дэлхийн аваргын хоёрдугаар шатанд шалгарлаа

PMGC 2023-д Монголын дөрвөн баг оролцсон бөгөөд "NB Esports" баг Last Chance-ын өмнөх "Survival Stage" шатнаас тэмцээнээ өндөрлүүлсэн. Харин "Stalwart Esports" болон "4Merical Vibes" багууд хэсгийн шатнаас, "IHC Esports" баг "Last Chance" шатнаас финалд оролцох эрхээ авсан.

Тэмцээний нийт шагналын сан 3 сая ам.доллар байгаа нь PUBG Mobile-ын оны хамгийн том тэмцээн болгож байгаа юм. Монгол багуудаас 31-р байрт орсон NB Esports баг 28 мянга, 4-рт шалгарсан "4Merical Vibes" 144 мянга, 2-р байр эзэлсэн "Stalwart Esports" 263 мянга, аварга "IHC Esports" 453 мянган ам.доллар авсан.