УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Чуулганы хуралдаанаар “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг соёрхон батлахаар хэлэлцэж байна.
ЗТХ-ийн сайд С.Бямбацогт “2024 оны улсын төсөвт шинэ зам барих мөнгө нэлээд тавьсан. Харин засварт мөнгө тавих гэсэн ч төсөв байхгүй гээд татгалзсан. Өнгөрсөн 30 жил зам барьж 21 аймгаа Улаанбаатар хоттой холбосон. Гэхдээ энэ замууд маань эвдрээд эхэлжээ. Өмнө барьсан замуудыг засахад 1 их наяд төгрөг хэрэгтэй байгаа. Гэвч үүнд төсөв тавиагүй” гэв.
1000 км зам туулахдаа бид хоолонд 30 мянга, шатахуунд 300 мянга, харин замын хураамжид 3 мянган төгрөг л зарцуулж байна шүү дээ.
Мөн “Замын хураамж 1000 төгрөг дэндүү бага байгаа. Бид 1000 километрт 300 орчим мянган төгрөгөөр шатахуун хийдэг ч, замын хураамжид 3000 хүрэхгүй мөнгө төлдөг. Гэтэл дэлхийн жишгээр шатахуунд зарцуулсан мөнгөтэйгөө тэнцэх хэмжээний замын хураамж төлдөг юм билээ. Бид үүнээс нэлээд хоцрогдчихсон явж байгаа. Тиймээс бид цаашид замын хураамжийг хэрхэн ард иргэддээ дарамт учруулахгүйгээр нэмэгдүүлж замаа засах шаардлагатай санхүүжилтийг босгох вэ гэдэгт бодлого шаардлагатай байгаа.
Үндсэндээ, 1000 км зам туулахдаа бид хоолонд 30 мянга, шатахуунд 300 мянга, харин замын хураамжид 3 мянган төгрөг л зарцуулж байна шүү дээ. Тийм учраас цаашид замын хураамжийг нэмэгдүүлэх тал дээр бодлого гаргана” гэлээ.