Оны эхний улиралд алтны үнэ 8 орчим хувиар өсөөд байна.
Алтны үнэ унц нь 2250 ам.доллар давж, шинэ дээд түвшинд хүрээд байна. Өнгөрсөн өдрүүдэд алтны үнэ хэд хэдэн удаа шинэ дээд түвшинд хүрээд байсан юм.
Төв банкнууд бодлогын хүүгээ бууруулах хүлээлт нэмэгдэж, Ойрх Дорнод болон Украины дайн үргэлжилсээр байгаа нь алтны үнэ өсөхөд нөлөөлж болж байна. Энэ улиралд л гэхэд алтны үнэ найм орчим хувиар өссөнөөр өсөлтөөрөө ихэнх түүхий эдүүдийг ардаа орхиод байгаа юм.
Тэргүүлэх томоохон банкнууд алтны үнэд эерэг хүлээлттэй байна. Тухайлбал: түүхий эдүүд дундаас "алт" хамгийн эрэлттэй байх болно гэж “JPMorgan Chase” өнгөрсөн сард мэдэгдэж байв. Энэ онд алтны үнэ унц нь 2500 ам.доллар давж магадгүй гэж тус банк тооцоолжээ.