ОХУ хаврын цэрэг татлагад 150 мянган хүн элсүүлэхээр болжээ

A- A A+
ОХУ хаврын цэрэг татлагад 150 мянган хүн элсүүлэхээр болжээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хаврын цэрэг татлагад 150 мянган хүн татах тухай зарлигт гарын үсэг зурсныг Кремлиэс мэдээлэв.

Орост хаврын цэрэг татлага өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 1-нээс эхэлж байна. Орос эрчүүд 18 нас хүрсэн бол нэг жилийн хугацаатай цэргийн алба хаах үүрэгтэй байдаг.

Өнгөрсөн оны долоодугаар сард ОХУ-ын парламентын доод танхим цэргийн алба хаах насны дээд хязгаар 27 байсныг 30 болгох хууль баталсан.

Уг хууль энэ оны нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжиж эхэлжээ. Ингэснээр 18-27 насны эрчүүдийг цэрэгт татдаг байсан бол хугацаат цэргийн алба хаах нас 18-30 болсон юм.

Өнгөрсөн хавар ОХУ 147 мянган цэрэг татахаар төлөвлөсөн бол намрын цэрэг татлагаар 130 мянган хүн татах зарлиг гарсан.

Эх сурвалж: CNBC