Төрөөс хүүхдүүдийн боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгаалалд чиглэсэн олон төрлийн тэтгэмж үйлчилгээ үзүүлдэг. 2024 оны Улсын төсөвт хүүхдэд дараах тэтгэмж, үйлчилгээг үзүүлэхээр тусгажээ. Үүнд:
Хүсэлт гаргасан хүүхэд бүрд сар тутам 100 мянган төгрөг
Хүнс тэжээлийн дэмжлэг шаардлагатай өрхийн хүүхдэд сард- 8000 төгрөг
Цаатан хүүхдэд сар бүр хангайн бүсийн амжиргааны доод түвшний 50 хувьтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгоно. ҮСХ-ноос хүн амын амжиргааны доод түвшинг бүсчлэн тогтоодог бөгөөд 2023 оны нэгдүгээр сард хангайн бүсийн амжиргааны доод түвшинг 282.500 төгрөгөөр тогтоожээ. Тэгэхээр цаатан хүүхдэд сар бүр 141250 төгрөг олгох юм байна.
Эмнэлгийн тусламж, үйлчилгээ үнэ төлбөргүй.
Тэжээгчээ алдсаны тэтгэврийг 18 хүртэлх насны хүүхдийн тоогоор тооцож өрхөд сар бүр олгодог.
-1-2 хүүхдэд- 288 мянган төгрөг олгож байсан бол 2024 оны 4-р сарын 1-нээс 50 мянгаар нэмэгдүүлж, 338 мянган төгрөг болгон нэмэгдүүллээ.
-3-4 хүүхдэд- 432 мянга
-5-аас дээш хүүхдэд – 567 мянган төгрөг олгож байна.
2-5 насанд улсын болон хувийн цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээнд нэг хүүхдийн хувьсах зардал, хоолны зардлыг олгодог.
Төрийн өмчийн цэцэрлэг, сургуульд үнэ төлбөргүй хамрагдана.
Бага анги буюу 6-10 насны хүүхдийн үдийн цайнд өдөрт 1500 төгрөг зарцуулдаг.
6-18 насны хүүхдэд
1-5 дугаар ангийн хүүхэд болон 6-р ангиас дээш бол орлого багатай айлын хүүхдийн сурах бичгийг улсаас хариуцна.
Улсын болон хувийн сургуулийн хувьсах зардлыг хариуцдаг.
Дотуур байрны 6 настай хүүхдийн хоолны зардалд жилд- 462200 төгрөг,
7-с дээш насны хүүхдэд жилд 312700 төгрөг төсөвлөдөг. Нэг өдрийн хоолны мөнгө- 2475 төгрөг
0-15 насанд
10 гаруй өвчнөөс сэргийлэх зургаан төрлийн товлолт вакциныг үнэ төлбөргүй хийнэ.
16 хүртэлх насны байнгын асаргаа шаардлагатай хүүхдэд сар бүр 357500 төгрөг олгоно.