Иргэний болон захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төсөл боловсруулж байна

A- A A+
Иргэний болон захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төсөл боловсруулж байна

Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар Иргэний болон захиргааны шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны удирдлага, зохион байгуулалт, эрх зүйн орчныг боловсронгуй болгохтой холбогдуулан хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийг шинэчлэн байгуулжээ.

Уг ажлын хэсгийг дэд сайд Б.Солонгоо ахалж байна.

Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын дээд шүүх, анхан болон давж заалдах шатны шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын төлөөллөөс бүрдсэн тус ажлын хэсэг өчигдөр хуралдаж, шүүхийн шийдвэр гүйцэтгэлтийн орчинд тулгамдаж буй асуудал, үзэл баримтлалын төслийн талаар хэлэлцлээ гэж ХЗДХЯ-наас мэдээлэв.