Экспортод 3658.9 сая ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2.8 хувиар буурсан байна.
Экспортод нийлүүлсэн барааны 98.7 хувийг валютын төлбөртэй худалдаа эзэлж байна.
Экспортын барааны нийт дүнд эрдэс бүтээгдэхүүн 3254.8 сая ам.доллар буюу 89.0 хувь, сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос 216.8 сая ам.доллар буюу 5.9 хувь, амьд мал, амьтад, мал амьтдын гаралтай бүтээгдэхүүн 38.8 сая ам. доллар буюу 1.1 хувийг тус тус эзэлж эдгээр нь нийт экспортын дүнгийн 95.9 хувийг эзэлж байна.
2024 оны эхний 3 сард экспортолсон хар тугалганы хүдэр болон баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал, цайрын баяжмал, түүхий нефть болон чулуун нүүрсийг 100.0 хувийг БНХАУ-д, үхэр адууны боловсруулсан ширний 79.4 хувийг Турк-д, самнасан ноолуурын 80.8 хувийг Итали-д, ямааны угаасан ноолуурыг 96.5 хувь БНХАУ-д тус тус экспортолж дээрхи нэрийн бараа нь экспортын нийт дүнгийн 85.6 хувийг эзлэж байна.
Монгол улс дэлхийн 51 оронд бараа экспортлосноос БНХАУ-д 91.2 хувь, Швейцар-т 5.9 хувь, ОХУ-д 0.8 хувь тус тус ногдож нийт экспортын 97.8 хувийг дээрх орнууд эзэлж байна гэж Гаалийн Ерөнхий газраас мэдээллээ.